Төмөр хүлэг сонгохдоо таны мэдвэл зохих бүх зүйлс+ Адал явдлын шинэ хуудас FORD KUGA

Төмөр хүлгээ шинэчлэн гэр бүл, дотнын хүмүүстэйгээ холын аялалд гарах ч тэр чигтээ мартагдашгүй адал явдлыг бидэнд бэлэглэж байдаг шүү дээ. Тиймдээ ч шинэхэн нийтлэлээрээ бид адал явдал хийгээд ая тух бэлэглэх шинэ машины эрэлд гарсан хэн бүхэнд хэрэг болохуйц зөвлөгөөнүүдийг хүргэж байна. Машин гэдэг гэр бүлийн хувьд орон сууцтай эн дүйцэхүйц урт хугацааны хөрөнгө оруулалт учраас олон хүчин зүйлийг харгалзан үзэх нь чухал юм.

 

ХАМГИЙН ТҮРҮҮНД ТӨСВӨӨ НЯГТЛАХ 

 

Мэдээж зах зээл дээр үй түмэн сонголт байгаа тул нэн тэргүүнд орлогын хэмжээндээ тохируулан хайлтын хүрээгээ нарийвчлах нь зүй. Хэрэв таны сонирхож буй машины брэнд монголд албан ёсны дистрибьютерийн газартай бол тодорхой хэмжээний урьдчилгаа төлөөд үлдсэн төлбөрөө урт хугацаанд хуваан төлөх боломжтой эсэхийг лавлаарай. Нэг дор бэлэн төлөлт хийхийн оронд энэхүү шийдэл нь танай гэр бүлд санхүүгийн хувьд дарамт учруулахааргүй харьцангуй уян хатан нөхцөл байх боломжтой.

Түүнчлэн шинэ машин худалдаж авахдаа бидний төдийлөн анзаардаггүй зардлуудын нэг бол засвар үйлчилгээ, үйлдвэрийн баталгаа, хөдөлгүүрийн онцлог зэрэг юм. Таны машинд ямарваа нэгэн асуудал үүсэхэд сэлбэг нь манай улсад хэр олдоцтой, албан ёсны засвар үйлчилгээний төв байгаа эсэх, хөдөлгүүр нь хот болон хөдөөд хэдий хэр бензин зарцуулдгийг дэлгэрэнгүй судлах нь худалдан авалтын дараах урсгал зардалд төлөвлөснөөс их хэмжээний мөнгө үрэхээс сэргийлэх юм шүү. Он хуучин машин байх тусмаа л анх худалдаж авах нь үнэ нь хямд байж магадгүй ч цаашид засвар үйлчилгээнд ойрхон орох гээд наад захын арчилгаа, анхаарал өндөр шаардана гэдгийг мартуузай.

 

 

Машинаа шинэчлэхээр зорьж буй дийлэнх монгол гэр бүлийн хувьд манай орны хэт бартаат замд тохиромжтой, туулах чадвар өндөр, ашиглалтын зардал багатай, боломжийн үнэтэй гэх мэт шаардлагууд хамгийн түрүүнд бичигддэг. Тэгвэл Анридын зүгээс таны сонголтод Ford брэндийн KUGA суудлын автомашиныг санал болгож байна. Өдгөө дэлхий даяар 8900 гаруй борлуулалтын төвтэй "Ford" бол 120 жилийн туршид өөрсдийн түүхийг чанараар бичсэн, дэлхийн автомашины салбарын шилдэг тавт багтах гигант компани.

Хотод ч, хөдөө ч аялах дуртай Монголчуудын онцлог хэрэглээнд зохицох, Америк технологийг Европ стандартад нийцүүлж Испани улсад үйлдвэрлэдэг FORD KUGA нь бат бөх байдал, технологийн шийдэл, тав тух, аюулгүй байдлын хамгийн шилдэг бүхнийг багтаасан Европт борлуулалтаараа тэргүүлэгч автомашинуудын нэг юм. 200 морины хүчтэй, 1.5l EcoBoost Single Turbo бензин хөдөлгүүр нь бага бензин зарцуулалтаар илүү их хүч гаргах чадалтай тул түлшний зардалд та санаа чилээх бараг л шаардлагагүй гэсэн үг. Дан дотоод шаталтын бензин хөдөлгүүртэй тул манай орны эрс тэс уур амьсгалд нэн тохиромжтой гэдгээрээ онцлогтой.

Сонирхуулахад, MSM Automotive-с FORD KUGA автомашин худалдан авсан харилцагчдадаа 4,000,000 төгрөгийн үнэ бүхий бэлгийн багцыг бэлэглэж байгаа юм. Багцад:

-Өвлийн дөрвөн дугуй

-Эхний жилийн жолоочийн хариуцлагын болон тээврийн хэрэгслийн даатгал

-Зээлийн хүүгийн шимтгэл, улсын бүртгэлийн холбогдох зардлууд, иж бүрэн шалавч, шаврын хаалт, 3 удаагийн үзлэг, оношилгоо

-100'000 км-ийн үйлдвэрийн баталгаа багтаж байна.

129 сая төгрөгийн үнэтэй тус машиныг та худалдан авахыг хүсвэл урьдчилгаа 10 хувийг төлөөд үлдэгдэл төлбөрөө 96 сарын хугацаатай, сарын 1.5 хувийн хүүтэй зээлээр төлөх боломжтой.