FORD BRONCO эргэн ирлээ...

1965-1996 оны хооронд үйлдвэрлэгдэн дэлхий даяар олон мянган хувь борлуулагдсан, өөрийн гэсэн өвөрмөц төрх бүхий Bronco загвар удаан хүлээлгэсний эцэст Ford Motor Company-р шинэ загвар нь танилцуулагдлаа.

Bronco нь энэ удаад өөрийн уламжлалт, түүхэн 2 хаалгатай хэв шинжээ хадгалснаас гадна нэмэлт 4-н хаалгатай загвараа танилцуулсан нь түүхэндээ анх удаа тус загварын хувьд томоохон өөрчлөлт болсон юм.

Нэмэлт олон дэвшилтэт технологиудыг агуулсан Bronco загвар дэлхийн томоохон зах зээлүүдэд 2021 оноос эхлэн худалдаалагдаж эхлэхээр төлөвлөгдөж байна.