card

АВТОМОТИВ 

  • Мерседес-Бенц /Mercedes-Benz/, Форд /Ford/, Крайслэр,Жип,Дож /Chrysler,Jeep,Dodge/ болон Мицубиши Фусо /Mitsubishi Fuso/ зэрэг дэлхийн алдартай брэндүүдийн суудлын, хүнд даацын, тусгай зориулалтын автомашин, автобусыг Монгол улсад борлуулах, борлуулалтын дараах үйлчилгээ үзүүлэх онцгой эрхтэй, албан ёсны төлөөлөгч.
  • Нийлүүлж буй бүх автомашинуудыг Герман, АНУ, Япон дахь үйлдвэрүүдээс шууд импортлон оруулж ирдэг.
  • Автомашины кузов засвар, будгийн ажлыг чанарын өндөр түвшинд гүйцэтгэдэг. 

ХИМИЙН БҮТЭЭГДЭХҮҮН

  • Германы БАСФ /BASF/ болон Австралийн ВТС /WTS/ компанийн Монгол улс дахь албан ёсны төлөөлөгч
  • Барилгын материал үйлдвэрлэх, ашигт малтмал боловсруулах зориулалттай химийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, боловсруулалт, нийлүүлэлт, хэрэглээний хяналт
  • Эрдэс баяжуулалтын бүтээгдэхүүн
  • Хандлан баяжуулалтын бүтээгдэхүүн
  • Усны чанар сайжруулах химийн бүтээгдэхүүн
  • Хатуу шингэнийг салгах бүтээгдэхүүн

ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ

  • Цахилгаан үүсгүүр, хийн компрессор худалдаа, түрээс, тэдгээрийн сэлбэг нийлүүлэлт, засвар үйлчилгээ
  • Суурин болон зөөврийн кран, өргөгч төхөөрөмж худалдаа, түрээс, тэдгээрийн сэлбэг нийлүүлэлт, засвар үйлчилгээ
  • Барилга уул уурхайн машин, тоног төхөөрөмжийн хөдөлгүүр нийлүүлэлт, суурилуулалт, тэдгээрийн сэлбэг нийлүүлэлт, засвар үйлчилгээ
  • Алмаазан өрөмдлөгийн тоног төхөөрөмж, дагалдах хэрэгсэл, сэлбэгийн худалдаа засвар үйлчилгээ
  • Гагнуурын аппарат, дагалдах хэрэгсэл, сэлбэгийн худалдаа, засвар үйлчилгээ
  • Хамгаалалтын хувцас хэрэглэл, тоноглолын худалдаа 
  • Бүх төрлийн гар болон цахилгаан багажны худалдаа, засвар үйлчилгээ
  • Гал унтраах систем, хэрэгслийн худалдаа, суурилуулалт, засвар үйлчилгээ
  • Уул уурхайн хүнд даацын Терекс /Terex TR60 болон TR100/ ачааны автомашины сэлбэг нийлүүлэлт, засвар үйлчилгээ

ХӨДӨӨ АЖ АХУЙН ТЕХНИК

  • Жон Дийр /John Deere/ брэндийн тоног төхөөрөмжийн импорт, борлуулалт
  • Техникийн засвар үйлчилгээ, сэлбэг нийлүүлэлт
  • Ургамал хамгааллын бодисын импорт, борлуулалт

ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ТҮРЭЭС

  • Цахилгаан үүсгүүр, хийн компрессор, өргөгч төхөөрөмж болон хүнд үйлдвэрлэлийн зориулалттай бусад тоног төхөөрөмжийн түрээс

ШИНГЭН ХҮНС

Moёt Hennessy, Brown-Forman, Diageo компанийн дарс, спиртийн төрлийн бүтээгдэхүүн болон Австрийн Red Bull эрч хүчний ундааны албан ёсны дистрибьютер